Лестер клуб Бөрнлиг талбайд нь хожлоо

O.Admin
2022-03-02

Английн прьемер лигийн 22-р тойрогийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Лестер клуб Бернлигийн талбайд зочилж 2-0 харьцаагаар хожлоо. Улмаар 30 оноотой болж хүснэгтийн 12-рт эрэмбэлэгдэж байгаа бол Бөрнли клуб 21 оноотойгоор хүснэгтийн 18-рт бичигдэж байна.

Тус тоглолтод эхний гоол 82 минутад Вардигийн дамжуулалтаар Мэддисон оруулсан бол эцсийн цэгийг 90 минутад Варди оруулжээ.

Английн прьемер лигийн 22-р тойрогийн тоглолтын үр дүн

Брайтон 1 : 1 Кристал Пэлас 

Манчестер Сити 1 : 0 Челси 

Вулверхэмптон 3 : 1 Саутгемптон 

Ньюкасл 1 : 1 Уотфорд 

Норвич 2 : 1 Эвертон 

Астон Вилла 2 : 2 Манчестер Юнайтед 

Тоттенхэм 0 : 0 Арсенал 

Вест Хэм 2 : 3 Лидс 

Ливерпүүл 3 : 0 Брентфорд 

Бернли 0 : 2 Лестер