Реал Сосьедад клуб Мальоркийг талбайд нь хожлоо

O.Admin
2022-03-03

Испаний Ла лигийн 21-р тойргийн сүүлийн нэг тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Мальорк талбайдаа Реал Сосьедад клубтэй тоглож 0-2 харьцаагаар Сосьедад хожлоо. Улмаар бүх гурван оноог авснаар нийт 44 оноотой болж хүснэгтийн 6-д бичигдэж байгаа бол Мальорк клуб 26 оноотой болж хүснэгтийн 16 эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод 35 минутад Сильва тоглолтын харьцааг нээсэн бол 62 минутад Мерино эцсийн цэгийг нь тавьжээ.

Испаний Ла лигийн 21-р тойргийн үр дүн

  • Атлетик 1 : 2 Реал Мадрид 
  • Эльче 1 : 0 Вильярреал 
  • Бетис 4 : 0 Алавес 
  • Кадис 2 : 2 Эспаньол 
  • Барселона 0 : 0 Райо Вальекано 
  • Сельта 2 : 0 Осасуна 
  • Валенсия 1 : 1 Севилья 
  • Хетафе 4 : 2 Гранада 
  • Атлетико 0 : 1 Леванте 
  • Мальорка 0 : 2 Реал Сосьедад