Бензема хет трик хийж баг нь шөвгийн наймд шалгарлаа

O.Admin
2022-03-10

Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Испаний эзэн хааны клуб болох Реал Мадрид талбайдаа Францын ПСЖ клубыг хүлээн авч тоглож 3-1 харьцаагаар Реал хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-2 харьцаагаар Реал Мадрид клуб Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа.

Тус тоглолтод 61, 76, 78 минутад Бензема гоол оруулж хет трик хийсэн бол эсрэг багийн ганц гоолыг 39 минутад Мбаппе оруулжээ.