Манчестер Сити Аваргуудын лигийн шигшээ наймд шалгарлаа

O.Admin
2022-03-10

Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английн Манчестер Сити талбайдаа Португалийн Спортинг клубтэй тоглож 0-0 харьцаагаар хуурай тэнцэлээ Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5-0 харьцаагаар Сити аваргуудын лигийн шигшээ тавд шалгарч байна.

Одоогоор шөвгийн 16 багийн найман баг нь тоглоод байгаа бөгөөд Ливерпүүл, Байерн Мюнхэн, Реал Мадрид, Манчестер Сити клубууд шигшээ наймд шалгараад байна.