Супер цомын эзнээр "Дэрэн" тодорлоо

O.Admin
2022-03-13

Монголын хөлбөмбөгийн талбайн улирлын нээлт болгож өнгөрсөн жилийн "Hisense" дээд лигийн шилдгүүд болох "Атлетик 220" болон "Дэрэн" багууд "Супер цом"-ын төлөө тоглолоо. Хоёр багийн тоглолт хоёр үеийн турш  өрнөж, тэр дундаа "Дэрэн" клубийн залуус бэлтгэл өндөр байгаагаа харууллаа. "Дэрэн" клубээс Б.Өсөх-Ирээдүй эхний хагаст тооны харьцааг нээж, Павел Захаров хоёрдугаар хагаст торгуулийн цохилтоо амжилттай болгосноор 2:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авч "Супер цом"-ын эзэд боллоо. Энэ нь тэдний насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнд өргөж байгаа анхны цом болж буй юм. Тус түүхэн тоглолтын шилдэг тоглогчоор Б.Өсөх-Ирээдүй тодорч, цомыг МХБХ-ны тэмцээн зохион байгуулах хорооны дарга, зөвлөлийн гишүүн М.Амарбаясгалан гардуулсан бол шилжин явах цомыг АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар гардуулсан юм.