Роналдо хэт трик хийж баг нь хожлоо

O.Admin
2022-03-13

Английн Прьемэр Лигийн 29-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Манчестер Юнайтед талбайдаа Тоттенхэм клубыг хүлээн авч тоглож 3-2 харьцаагаар МанЮ хожлоо. Улмаар 50 оноотой болж хүснэгтийн 4-рт бичигдэж байгаа бол зочин баг 45 оноотойгоор хүснэгтийн 7-рт эрэмбэлэгдэж байна. 

Тус тоглолтод Роналдо 12, 38, 81 минутад гоодож хэт трик хийжээ. Тэрбээр 13 жил тасралтгүй хэт трик хийсэн бөгөөд 806 гоол оруулснаар клуб, шигшээгийн түүхэнд түүнээс олон гоол оруулсан тоглогч байхгүй. Эсрэг багаас 35 Кейн торгуулийн цохилтоос оруулсан бол 72 минутад Магуайр өөрийн хаалгандаа оруулжээ.

Прьемэр Лигийн 29-р тойргийн үр дүн

Брайтон 0 : 2 Ливерпүүл
Брентфорд 2
: 0 Бернли 
Манчестер Юнайтед 3 : 2 Тоттенхэм 
Лидс– : –Норвич 
Вест Хэм– : –Астон Вилла 
Челси– : –Ньюкасл 
Эвертон– : –Вулверхэмптон 
Саутгемптон– : –Уотфорд 
Арсенал– : –Лестер 
Кристал Пэлас– : –Манчестер Сити