Манчестер Юнайтед аваргуудын лигээс мултарлаа

O.Admin
2022-03-16

Ааваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16-ийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английн Манчестер Юнайтед талбайдаа Испанийн Атлетико Мадрид клубтэй тоглож 0-1 харьцаагаар хожигдол хүлээжээ. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1-2 харьцаагаар Атлетико ялснаар шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтын цорын ганц гоолыг 41 минутад Гризманн дамжуулалтаар Лоди гоолджээ.

Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн тоглолтын үр дүн

Бавария 7 : 1 Ред Булл /7-1/
Ливерпүүл 0 : 1 Интер /2-1/
Реал Мадрид 3 : 1 ПСЖ /3-2/
Манчестер Сити 0 : 0 Спортинг /5-0/
Манчестер Юнайтед 0 : 1 Атлетико /1 -2/
Аякс 0 : 1 Бенфика /2-3/
Ювентус– : –Вильярреал /1-1/
Лилль– : –Челси /0-2/