Бенфика шөвгийн наймд шалгарлаа

O.Admin
2022-03-16

Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Нидерландын Аякс талбайдаа Португалийн Бенфика клубтэй тоглож 0-1 харьцаагаар хожигдлоо. Улмаар хоёр тоглолт нийлбэр дүнгээр 2-3 харьцаагаар Бенфика ялалт байгуул шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтод 77 минутад Гримальдо дамжуулалтаар Нуньес оруулжээ.

Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн тоглолтын үр дүн

Бавария 7 : 1 Ред Булл /7-1/
Ливерпүүл 0 : 1 Интер /2-1/
Реал Мадрид 3 : 1 ПСЖ /3-2/
Манчестер Сити 0 : 0 Спортинг /5-0/
Манчестер Юнайтед 0 : 1 Атлетико /1 -2/
Аякс 0 : 1 Бенфика /2-3/
Ювентус– : –Вильярреал /1-1/
Лилль– : –Челси /0-2/