Челси аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа

O.Admin
2022-03-17

Ааваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16-ийн сүүлийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Францын Лилль талбайдаа Английн Челси клубтэй тоглож 1-2 харьцаагаар Челси хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1-4 харьцаагаар Челси шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтын салхийг Лиллийн тоглогч 38 минутад Йылмаз торгуулийн цохилтоос оруулсан ч Челсигээс тэнцээний гоолыг 45+3 минутад Пулишич, эцсийн цэгийг 71 минутад Аспиликуэта оруулжээ.

Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн тоглолтын үр дүн

Бавария 7 : 1 Ред Булл /7-1/
Ливерпүүл 0 : 1 Интер /2-1/
Реал Мадрид 3
 : 1 ПСЖ /3-2/
Манчестер Сити 0 : 0 Спортинг /5-0/
Манчестер Юнайтед 0 : 1 Атлетико /1 -2/
Аякс 0 : 1 Бенфика /2-3/
Ювентус 0 : 3 Вильярреал /1-4/
Лилль 1 : 2 Челси /1-4/