Вильярреал аваргуудийн лигийн шөвгийн наймд шалгарлаа

O.Admin
2022-03-17

Ааваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16-ийн сүүлийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Италийн Ювентус талбайдаа Испаний Вильярреал клубтэй тоглож 0-3 харьцаагаар Вильярреал хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1-4 харьцаагаар Испанийн баг шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтод 78 минутад Жерар Морено, 85 минутад Пау Торрес, 90+2 минутад Данджума нар гоолджээ.

Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн тоглолтын үр дүн

Бавария 7 : 1 Ред Булл /7-1/
Ливерпүүл 0 : 1 Интер /2-1/
Реал Мадрид 3
 : 1 ПСЖ /3-2/
Манчестер Сити 0 : 0 Спортинг /5-0/
Манчестер Юнайтед 0 : 1 Атлетико /1 -2/
Аякс 0 : 1 Бенфика /2-3/
Ювентус 0 : 3 Вильярреал /1-4/
Лилль 1 : 2 Челси /1-4/