Аваргуудын лигийн аварга багаар Реал Мадрид тодорлоо

O.Admin
2022-05-29

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн аварга баг тодорлоо. Тодруулбал, Реал Мадридийн тоглогч 59 дэх минутад оруулсан Винисиус Жуниор гоолын ачаар 1-0 харьцаагаар Ливерпүүлийг буулгаж авлаа. Улмаар аваргуудын лигийн 2021-2022 оны тэмцээнд түрүүлж байгаа бөгөөд Реал нийт 14 удаагаа аваргуудын лигт түрүүлсэн байна.

Реал Мадрид нь финалд шалгарах хүртлээ эхний шатанд Францын ПСЖ клубыг буулгаж авсан бол шөвгийн наймд Английн Челсиг, улмаар дөрөвт Английн Манчестер Ситиг, аваргын төлөө Английн Ливерпүүлийг буулгаж авсан билээ.