Монгол болон Малайз Улсын тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөлөө

O.Admin
2022-05-30

UEFA Assist Олон улсын 17 хүртэлх насны охидын тэмцээний сүүлийн тоглолт болох Монгол болон Малайз улсын шигшээ багийн тоглолт боллоо.

Энэ тоглолтын өмнө Малайз Улс гурван оноотой Монгол Улс нэг оноотой байв. Энэхүү  тун чухал тоглолтод ялалт байгуулсан нь хэсгийн хоёрт бичигдэх учиртай байсан ч эцсийн үр дүн 0-0 харьцаатай буюу гоол оролгүйгээр өндөрлөлөө.

Ингэснээр Узбекистан түрүүлж, Малайзчууд дэд байрт шалгарч, Монголчууд гурав, Сингапур дөрөвдүгээр байрт бичигдлээ.