Н.Наранхүү Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

O.Admin
2022-09-19

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.

Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртэв. Н.Наранхүү 2021 оны 23 хүртэлх насны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан.

Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг 2 хүрэл, 1 мөнгө, эмэгтэй баг 2 мөнгөн медальтай буцлаа.