Эрэгтэй, эмэгтэй 3х3 багууд хэсэгтээ гуравдугаар байр эзэллээ

O.Admin
2022-10-08

3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румыны нийслэл Бухарест хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнд оролцсон манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хоёул хэсэгтээ гуравдугаар байр эзэлж тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэй баг хэсэгтээ

  • Монгол 18-20 Хятад
  • Монгол 21-14 Словак
  • Латви 17-16 Монгол
  • Чили 14-17 Монгол

Эмэгтэй баг хэсэгтээ

  • Монгол 12-21 Япон
  • Монгол 22-14 Доминикан
  • Узбекистан 4-21 Монгол
  • АНУ 21-12 Монгол