Б.Эрдэнбаяр, Б.Ганхайч нар өнөөдөр зодоглоно

O.Admin
2022-10-09

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо хоёр өдрийн өмнө эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн бол өчигдөр гурав дахь удаагаар ДАШТ-д зодоглож Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглож хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр эрэгтэй 81, эмэгтэй 63 кг-ын барилдаан болно.

Эрэгтэй 81 кг жинд Б.Эрдэнбаяр В хэсэгт орсон бөгөөд эхний тойрогт Италийн Антонио Эспоситотой барилдана. Хэрвээ ялсан тохиолдолд хэсгийг тэргүүлсэн Бразилийн бөх Гильерме Шимидттэй барилдана.

Харин эмэгтэй 63 кг жинд Б.Ганхайч А хэсэгт орсон бөгөөд эхний тойрогт Израйлын бөх Кирим Примотой барилдана. Хэрвээ ялбал Казакстан бөх Эсмигул Куюловатай барилдана.