Монгол багийн дүнгээр Японы араас хоёрдугаарт бичигдэж байна

O.Admin
2022-10-10

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо дөрөв дэх өдрийн барилдаан болно. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн бол тав дахь удаагаар ДАШТ-д зодоглож Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглож хүрэл медаль хүртлээ. Улмаар ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай, багийн дүнгээр Японы ард хоёрдугаар байрт яваа бахдам амжилтыг үзүүлж байна.

Өчигдөр эрэгтэй 81, эмэгтэй 63 кг-ын барилдаан болно.

Эрэгтэй 81 кг жинд Б.Эрдэнэбаяр эхний тойрогтоо Италийн Антонио Испоситог ялсан ч удаах тойрогтоо Бразилын Гилерме Шмидтэд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.

Харин энэ жинд Азербайжан руу буурь сэлгэсэн Саид Моллаей хүрэл медалийн төлөө Австрийн Шамил Борчашвилитэй барилдаж, ялагдал хүлээв.

Эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Ганхайч эхний тойрогтоо Израилийн Керем Примод ялагджээ.