О.Дархижав огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2022-10-14

Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жингийн тэмцээн дөнгөж сая өндөрлөлөө. Энэ жинд манай Отгонбаярын ДАРХИЖАВ огцом өргөлтөөр 98 кг ( -94, 95, 98) өргөж, мөнгөн медаль хүртлээ.

Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 115 кг ( 108, 115, -119) түлхэж, нийлбэрээр 213 кг амжилтаар дөрөвдүгээр байр эзлэв.

"Манама-2022" Азийн аваргад гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын удирдлага доор манай дөрвөн эмэгтэй туйванч хүчээ сорьж буй бөгөөд дэвжээнд гарсан гурав маань гурвуулаа ( 59 кг-д Э.Энхтамир огцомоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл, 76 кг-д О.Дархижав огцомд мөнгө) медаль хүртээд байна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд -87 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг дэвжээнд гарах юм.