Аваргууд Лос Анжелес Лейкэрс багаар улирлын эхний хожлоо байгууллаа

O.Admin
2022-10-19

NBA-ын 2022-23 оны улирал өнөөдөр эхэллээ. Өнөөдөр хоёр тоглолт болох бөгөөд эхний тоглолт өнгөрсөн жилийн дорнод бүсийн аварга баг болох Бостон Селтикс талбайдаа Филадельфи 76 багтай тоглож 117-126 харьцаагаар Селтикс хожсон билээ.

Тэгвэл өнгөрсөн жилийн аваргууд болох Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай энэ улирлын эхний тоглолтоо хийж 109-123 харьцаагаар Уорриорс хожлоо.

Тус тоглолт Стифэн Көрри 33 оноо, 6 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Андрью Уйггинс 20 оноо, Клэй Томпмон 18 оноог авчээ. Эсрэг багаас Энтони Дэвис 27 оноо, Леброн Жеймс 31 оноо, 14 самбар, Рассел Уэстбрүүк 19 оноо, 11 самбараас бөмбөг авчээ.