Брүүклин Нетс талбайдаа Нью Орлэйн Паликанс багт хожигдлоо

O.Admin
2022-10-20

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Өнөөдөр Брүүклин Нетс талбайдаа Нью Орлэйн Паликанс багтай улирлын эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний үед зочид 18 оноог илүү авч тэргүүлсэн бол хоёрдугаар үед харин талбайн эзэд зөрүүг найм болгож ойртуулжээ. Гэвч гуравдугаар үед Паликанс онооны зөрүүг 20 болгож холдуулсан бөгөөд улмаар тэргүүллээ алдалгүй явсаар 130-108 харьцаагаар бутниргэж эхний хожлоо байгууллаа.

Тус тоглолтод Зион Уйллиамс жилийн дараа гэмтлээс эргэн ирж 25 оноо, 9 самбар, 3 дамжуулалт, 4 таслалтаар багаа тэргүүлсэн бол Брэндон Инграм 28 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, СЖ Макколлум 21 оноог авчээ. Эсрэг багаас Кэвин Дурант 32 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Кайри Ирвинг 15 оноог авчээ. Харин Бен Симмонс 4 оноо, 6 алдааг гаргаж талбайг орхижээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Детройт Пистонс 113 : 109 Орландо Межик 
  • Индиана Пэйсэрс 107 : 114 Вашингтон Уйзардс
  • Майами Хит 108 : 116 Чикаго Буллз
  • Торонто Репторс 108 : 105 Кливленд Кавалерс
  • Мемфис Гриззлис 115 : 112 Нью-Йорк Никс
  • Атланта Хаукс 117 : 107 Хьюстон Рокетс
  • Брүклин Нетс 108 : 130 Нью Орлеан Паликанс
  • Сан-Антонио Спөрс 102 : 129 Шарлотт Хорнетс
  • Миннесота Тэмбэруолвз 115 : 108 Оклахома-Сити Тандер
  • Юта Жазз 123 : 102 Денвер Наггетс
  • Финикс Санс 107 : 105 Даллас Мавирекс
  • Сакраменто Кингс 108 : 115 Портленд Трэйл Блэйзэрс