Дембеле нэг гоол, гурван дамжуулалтыг өгч баг нь хожил байгууллаа

O.Admin
2022-10-24

Испаний Ла лигийн 11-р тойргийн тоглолтууд болж дууслаа. Барселона талбайдаа Атлетик Билбао клубтэй тоглжо 4-0 харьцаагаар бутниргэжээ. Улмаар 28 оноотойгоор хүснэгтийн хоёрт бичигдэж байгаа бол Атлетик клуб 18 оноотой болж зургаад бичигдэж  байна.

Тус тоглолтын салхийг Левандовскигийн дамжуулалтаар 12 минутад Дембеле нээсэн бол 18 минутад Серджи Роберто, 22 минутад Левандовски, 73 минутад Ферран Торрес нар гоолджээ. Харин сүүлийн гурван гоолын дамжуулалтыг Дембеле өгсөн байна.

Ла лигийн бусад тоглолтын үр дүн 

  • Райо Вальекано 5 : 1 Кадис 
  • Вальядолид 1 : 0 Реал Сосьедад 
  • Валенсия 1 : 2 Мальорка 
  • Реал Мадрид 3 : 1 Севилья 
  • Эспаньол 2 : 2 Эльче 
  • Бетис 1 : 2 Атлетико 
  • Вильярреал 2 : 1 Альмерия 
  • Жирона 1 : 1 Осасуна 
  • Барселона 4 : 0 Атлетик 
  • Сельта– : –Хетафе