Портленд Трэйл Блэйзэрс эхний дөрвөн тоглолтод хожигдолгүй өрнөд бүсийг тэргүүлж байна

O.Admin
2022-10-25

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Портленд Трэйл Блэйзэрс талбайдаа Денвер Наггетс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст зочид зургаан оноогоор тэргүүлж байсан ч гуравдугаар үед талбайн эзэд гайхалтай эргэн ирэлтийг хийж 44 оноог авсан бөгөөд эсэрг багтаа 25 оноог алдаж тэргүүллийг авчээ. Улмаар шийдвэрлэх үед тэргүүллээ алдалгүй явсаар 110-135 харьцаагаар Портленд хожлоо.

Портленд Трэйл Блэйзэрс баг улирал эхлээд дөрөв тоглохдоо  дөрвөн хожилтойгоор өрнөд бүсийн хүснэлтийг тэргүүлж байгаа бол Наггетс хоёр хожил, хоёр хожигдолтой өрнөд бүсийн 10-т бичигдэж байна.

Тус тоглолтод Димиан Лилард 31 оноо, 6 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Анферни Симонс 29 оноо, таван дамжуулалт, Жерами Грант 21 оноог авчээ. Эсрэг багаас Аарон Гордон 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Майкл Портер ЖР 18 оноо сэлгээнээс Бонис Халанд 15 оноог авчээ. Харин тус багийн гол тоглогч Никола Ёокич 9 оноо, 9 самбар, 9 дамжуулалт, гэмтлээс эргэн ирээд удаагүй байгаа Жамал Муррэй 8 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Филадельфи 76 120 : 106 Индиана Пэйсэрс
  • Нью-Йорк Никс 115 : 102 Орландо Межик
  • Майами Хит 90 : 98 Торонто Репторс
  • Чикаго Буллз 120 : 102 Бостон Селтикс
  • Хьюстон Рокетс 114 : 108 Юта Жазз
  • Мемфис Гриззлис 134 : 124 Бруклин Нетс
  • Миннесота Тембэруолвз 106 : 115 Сан-Антонио Спөрс
  • Портленд Трэйл Блэйзэрс 135 : 110 Денвер Наггетс