Клэй Томпсон талбайг орхиж баг нь Финикс Санс багт хожигдлоо

O.Admin
2022-10-26

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа өнгөрсөн жилийн аваргууд болох Голдэн Стэйт Уорриорс багтай тоглолоо. Тоглолтын эхний үеэс л Санс тэргүүлсэн бөгөөд эхний хагас дуусахад онооны зөрүү зургаа байлаа. Харин гуравдугаар үед тэд илүү тоглосноор зөрүүг 19 болгож холдуулсан юм. Нэгэнт тэргүүлсэн Санс шийдвэрлэх үед тэргүүллээ алдалгүй явсаар 105-134 харьцаагаар улирлын гурав дахь хожлоо байгууллаа.

Тус тоглолтод Девин Бүүкэр 34 оноогоор багаа тэргүүлсэн бол Крис Пол, Ди Андрэ Эйтон нар 16 оноо, Майкл Бриджс 17 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 21 оноог авсан бол сэлгээнээс Жордан Пүүл 17 оноог авчээ. Харин Клэй Томпсон 19 минут тоглохдоо ердөө хоёр оноо авсан бөгөөд гуравдугаар үед хоёр удаа техникийн алдаа авснаар талбайг орхисон юм.

Өнөөдрийн бусад тоглолтын үр дүн

  • Вашингтон Уйзардс 120 : 99 Детройт Пистонс
  • Нью Орлеан Паликанс 113 : 111 Даллас Мавирекс
  • Оклахома-Сити Тандер 108 : 94 Лос Анжелес Клипперс
  • Финикс Санс 134 : 105 Голден Стэйт Уорриорс