Лейкэрс улирлын эхний дөрвөн тоглолтод ялагдал хүлээлээ

O.Admin
2022-10-27

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Денвер Наггетс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай энэ улирлын эхний тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагасын төгсгөлийг Лейкэрс сайн хийж 54-54 харьцаагаар тэнцүүлж дуусгасан ч гуравдугаар үед 15 оноо дутуу авснаар тоглолт онооны дутуу болсон бөгөөд шийдвэрлэх үед оноог ойртуулж чадахгүй байснаар 110-99 харьцаагаар Наггетс хожлоо. Улмаар Лейкэрс улирлын эхний дөрвөн тоглолтод хожигдсон бол Наггетс гурван хожил, хоёр хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Николо Ёокич 31 оноо, 13 оноо, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Брүс Броун 18, Жамал Муррэй, КСП нар 13 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Энтони Дэвис 22 оноо, 14 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 19 оноо, 7 самбар, 9 дамжуулалт, Лони Уалкер 15 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Кливленд Кавалерс 103 : 92 Орландо Межик
  • Детройт Пистонс 113 : 118 Атланта Хаукс
  • Торонто Репторс 119 : 109 Филадельфи 76 
  • Нью-Йорк Никс 134 : 131 Шарлотт Хорнетс
  • Милуоки Багс 110 : 99 Брүүклин Нетс
  • Чикаго Буллз 124 : 109 Индиана Пэйсэрс
  • Миннесота Тембэруолвз 134 : 122 Сан-Антонио Спөрс
  • Юта Жазз 109 : 101 Хьюстон Рокест
  • Портленд Трэйл Блэйзэрс 98 : 119 Майами Хит
  • Денвер Наггетс 110 : 99 Лос Анжелес Лейкерс