Лука Дончич 40 оноотой трипл дабл гүйцэтгэж, Брүүклин Нетсийг талбайд нь хожлоо

O.Admin
2022-10-28

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Брүүклин Нетс талбайдаа Даллас Мавирекс багтай тоглож нэмэлт цагт 129-125 харьцаагаар Мавирекс ялалт байгууллаа. Тоглолтын эхний хагасыг хоёр оноогоор зочид тэргүүлж дуусгасан бол сүүлийн хагаст энэ тэнцүү өрсөлдөж 112-112 харьцаагаар багууд тэнцэж дуусгажээ. Улмаар нэмэлт цагт Мавирекс багаараа жигд байж чадсанаар улирлын хоёр дахь хожлоо байгуулжээ.

Тус тоглолтод Лука Дончич 41 оноо, 11 самбар, 14 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол сэлгээнээс Тим Хардвэй 18 оноо, Макси Клэбэр 15 оноог авчээ. Эсрэг багаас Кайри Ирвинг 39 оноо, Кэвин Дурант 37 оноог авсан ч бусда тоглогчид нь тааруухан тоглолт үзүүлж ялагдал хүлээжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Мемфис Гриззлис 125-110 Сакермэнто Кингс
  • Миами Хит 110-123 Голдэн Стэйт Уорриорс
  • Лос Анжелес Клипперс 110-118 Оклахома Сити Тандер
  • Даллас Мавирекс 129-125 Брүүклин Нетс нэмэлт цагт