Леброн Жэймс NBA-гийн түүхэн дэх хамгийн олон 20-иос дээш оноо авсан тоглогч боллоо

O.Admin
2022-10-29

Өнөөдрийн NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Улирал эхлээд хожил авч чадаагүй байгаа Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Миннесато Тембэруолвз багийн талбайд зочлон тоглолоо. Энэ тоглолтод Энтони Дэвис нурууны гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Рассел Уэстбрүүк сэлгээнээс тогложээ. Тус тоглолтын эхний хагаст энэ тэнцүүхэн өрсөлдөж 52-52 харьцаагаар тэнцэж дуусгажээ. Харин сүүлийн хагаст тааруухан тоглолтыг үзүүлж 111-102 харьцаагаар Лейкэрс хожигдол амслаа.

Улмаар улирлын эхний таван тоглолтод ялагдал хүлээж байгаа бөгөөд Леброн Жеймс NBA-д орсон анхны жилдээ эхний таван тоглолтод хожигдож байжээ. Тэрбээр 28 оноо, 7 самбар, 5 дамжуулалтыг үзүүлж багаа тэргүүлжээ. Улмаар 20-иос дээш оноог дараалж авсан NBA-ын түүхэн дэх цор ганц тоглогч болжээ. Харин сэлгээнээс тоглосон Рассел Уэстбрүүк 18 оноог авчээ.

Эсрэг багаас Энтони Эдвардс 29, Карл Энтони Таунс 21, Рүди Гобэр 22 оноог авчээ.

Өнөөдрийн бусад тоглолтын үр дүн

  • Детройт Пистонс 112 : 136 Атланта Хаукс
  • Орландо Межик 113 : 93 Шарлотт Хорнетс
  • Бостон Селтикс 123 : 132 Кливленд Кавалерс
  • Вашингтон Уйзрадс 117 : 127 Индиана Пэйсэрс
  • Торонто Репторс 90 : 112 Филадельфи 76
  • Миннесота Тембэруолвз 111 : 102 Лос Анжелес Лейкерс
  • Милуоки Багс 119 : 108 Нью-Йорк Никс
  • Сан-Антонио Спөрс 129 : 124 Чикаго Буллз
  • Денвер Наггетс 117 : 101 Юта Жазз
  • Финикс Санс 124 : 111 Нью Орлеан Паликанс
  • Портленд Трэйл Блэйзэрс 125 : 111 Хьюстон Рокетс