Лос Анжелес Лейкэрс таван тоглолтын дараа улирлын анхны хожлоо байгууллаа

O.Admin
2022-10-31

NBA-ын өнөөдөр найман тоглолт боллоо. Улирлын эхний таван тоглолтод хожигдоод байгаа Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Лейкэрс эцсийн мөчид шийдэгдэж хожигдож дуугасан бол энэ удаагийн тоглолтод тэд 110-121 харьцаагаар хожлоо.

Тэд эхний хагаст дөрвөн оноо тэргүүлж дуусгасан бол гуравдугаар үеийн төгсгөлийг сайн хийснээр оноог зөрүүг долоо болгож холдуулсан юм. Шийдвэрлэх үед онооны зөрүүш ойртуулахгүй байж чадсанаар Лейкэрс улиралын анхны хожлоо байгуулллаа. Харин Наггетс дөрвөн хожил, гурван хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Энтони Дэвис 23 оноо, 15 самбараас бөмбөг авч дабл дабл амжилтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 26 оноо, 8 самбар, 8 дамжуулалт, Лонни Уалкер 18 оноо, сэлгээнээс Рассел Уэстбрүүк 18 оноо, 8 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жамал Муррэй 21 оноо, Никола Ёокич 23 оноо, 14 самбараас бөмбөг авч дабл дабл амжилт үзүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Нью-Орлэйн Паликанс 112-91 Лос Анжелес Клипперс 
  • Вашингтон Уйзардс 94-112 Бостон Селтикс
  • Нью-Иорк Никс 108-121 Клевленд Кавалерс
  • Голдэн Стэйт Уорриорс 114-128 Детройт Пистонс
  • Минносато Тембэруолвз 98-107 Сан Антонио Спөрс
  • Орлондо Межик 105-114 Даллас Мавирекс
  • Хьюстон Рокетс 109-124 Финикс Санс
  • Денвер Наггетс 110-121 Лос Анжелес Лейкэрс