Милоуки Багс эхний зургаан тоглолтод хожигдоогүй бүсийг тэргүүлж байна

O.Admin
2022-11-01

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Милоуки Багс талбайдаа Детройт Пистонс багтай эцсийн мөчид 108-110 харьцаагаар хожлоо. Улмаар шинэ улирал эхлээд эхний зургаан тоглолтод хожигдоогүй ганцхан баг байгаа бөгөөд тэр нь Милоуки Багс болж байна. Харин Пистонс хоёр хожил, зургаан хожигдолтой боллоо.

Тус тоглолтод Яннис Антетокумпо 31 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жрью Холидэй 25 оноо, 7 самбар, 10 дамжуулалт, Брүүк Лопез 24 оноо, 9 самбар, сэлгээнээс Боби Портис 15 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Кади Кананхэм 27 оноо, 6 самбар, 7 дамжуулалтаарб агаа тэргүүлсэн бол Боян Богданович 23 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Сакермэнто Кингс 115-108 Шарлот Хорнетс 
  • Филадельфи 76 118-111 Вашингтон Уйзардс
  • Индиана Пэйсэрс 109-116 Брүүклин Нетс
  • Атланта Хаукс 109-139 Торонто Репторс
  • Детройт Пистонс 108-110 Милоуки Багс
  • Мемфис Гриззлис 105-121 Юта Жазз
  • Хьюстон Рокетс 93-95 Лос Анжелес Клипперс