Көрри трипл дабл гүйцэтгэсэн ч баг нь хожигдлоо

O.Admin
2022-11-02

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Миами Хит талбайдаа өнгөрсөн жилийн аварга Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож 109-116 харьцаагаар Хит хожлоо. Улмаар улирлын гурав дахь хожлоо байгуулсан бөгөөд таван хожигдолтой дорнод бүсийн 12-рт бичигдэж байна.

Харин аваргууд гурван хожил, таван хожигдолтой болж өрнөд бүсийн 12-рт бичигдэж байна. Тус тоглолтод Жимми Батлер 23 оноо, 6 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Бэм Адебаёо 19 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, сэлгээнээс Струс 24 оноо, Данкан Робинсон 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Стифэн Көрри 23 оноо, 13 самбар, 13 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бөгөөд Энрью Уйггинс 21 оноо, Клэй Томпсон 19 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Чикаго Буллз 108-99 Брүүклин Нетс
  • Голдэн Стэйт Уорриорс 109-116 Миами Хит
  • Орлондо Межик 108-116 Оклахома Сити Тандер
  • Минносато Тимбэруолвис 107-116 Финикс Санс