Лос Анжелес Лейкэрс хоёр дараалж хожигдлоо

O.Admin
2022-11-07

Өнөөдөр NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Клевлэнд Кавалерс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагасыг Лейкэрс зургаан оноогоор тэргүүлж дуусгасан ч гуравдугаар үед 13 оноо дутуу авч улмаар шийдвэрлэх үед оноог ойртуулж чадахгүй явсаар 114-100 харьцаагаар хожигдлоо. Улмаар хоёр хожил, зургаан хожигдолтой болж өрнөд бүсийн сүүлийг мушгиж байгаа бол Кавалерс найм дараалсан ялалт байгуулж найман хожил, нэг хожигдолтойгоор дорнод бүсийн аман хүзүүнд бичигдэж байна.

Тус тоглолтод Донован Митчел 33 оноо, Дариус Гарланд 24 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жарет Аллен 16 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Леброн Жеймс 27 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 19 оноо, 12 самбар, сэлгээнээс Рассел Уэстбрүүк 19 оноо, 10 дамжуулалтыг гүйцэтгжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Клевлэнд Кавалерс 114-100 Лос Анжелес Лейкэрс
  • Чикаго Буллз 104-113 Торонто Репторс
  • Вашингтон Уйзардс 97-103 Мемфис Гриззлис
  • Юта Жазз 110-102 Лос Анжелес Клипперс