Испани Германтай тэнцэж, Япон хожигдлоо

O.Admin
2022-11-28

Хөлбөмбөгийн ДАШТ Катарт үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Е хэсгийн тоглолтууд болсон бөгөөд Тус хэсэгт Испани, Япон, Коста Рика, Германы багууд орсон билээ.

Испани өнгөрсөн шөнө өмнөх тоглолтод Японы багт хожигдсон Германы хүчирхэг багтай тоглож 1-1 харьцаагаар тэнцлээ. Тус тоглолтын салхийг Испаний шигшээ багийн тоглогч Альваро Мората 63 минутад оруулсан бол тэнцээний гоолыг 83 минутад Никлас Фулкруг гоолджээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Японы шигшээ Коста Рикагийн багтай тоглож 1-0 харьцаагаар Коста Рико хожлоо. Тус тоглолтын цор ганц гоолыг 81 муинтад Елцин Тахедагийн дамжуулалтаар Кейшер Фуллер гоолджээ.

Улмаар Испани 4 оноотойгоор хэсгээ тэргүүлсэн бол тэдний араас Коста Рика, Японы багууд бичигдэж Германы хэсгийн сүүлийг сүүлийг мушгиж байна.

Испанийн хэсгийн сүүлийн тоглолт арванхоёрдугаар сарын 02-ны баасан гарагт шөнийн 03:00 цагт Япон Улсын багтай тоглох бол Германы баг арванхоёрдугаар сарын 02-ны баасан гарагт шөнийн 03:00 цагт коста Рика Улсын багтай тоглоно.