Англи шөвгийн наймд шалгарлаа

O.Admin
2022-12-05

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд болж байна.

Өнгөрсөн шөнө Англи болон Сенегал багуудын шөвгийн наймд үлдсэн тоглолт болж 3-0 харьцаагаар Английн баг хожлоо.  Тус тоглолтын салхийг 38 минутад Жордан Хэндерсон нээсэн бол 45+3 дахь минутад Харри Кейн гоолдов. Улмаар тоглолтын төгсгөлийг 57 минутад 21 настай Букаяо Сака гоол оруулсан. Тэрбээр мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байрт 3 гоолтойгоор орж ирэв.

Английн баг шөвгийн 8-д Францын багтай арванхоёрдугаар сарын 11-ний ням гарагт 03:00 цагт тоглоно.