Испани мултарч, Марокко шөвгийн наймд анх удаа шалгарлаа

O.Admin
2022-12-07

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд үлдэх сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.

Эхний тоглолт Марокко болон Испаний багуудын хооронд боллоо. Тоглолтын үндсэн цагт хуурай тэнцээгээр өндөрлөж, улмаар нэмэлт цагт гоол ороогүй юм. Ингэснээр торгуулийн цохилтоор тоглолт шийдэгдэх болжээ. Мароккогийн хаалгач Яссин Буну чадварлаг байж хоёр цохилт хааснаар Марокко 3-0 харьцаагаар хожиж шөвгийн наймд анх удаагаа шалгарсан бол Испани ийнхүү мултарлаа.

Шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө Марокко арванхоёрдугаар сарын 10-ны бямба гарагт Португалын багтай 23:00 цагт тоглоно.