Португал шөвгийн наймд шалгарлаа

O.Admin
2022-12-07

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд үлдэх сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.

Сүүлийн тоглолт Португал болон Швейцарын багуудын хооронд болж 6-1 харьцаагаар Португал хожлоо. Тус тоглолт 17 минутад Гонсалу Рамуш салхийг нээсэн бол дахин  51, 61 минутад гоолджээ Мөн 33 минутад Пепе, 55 минутад Геррейру, 90+2 минутад Рафаэл Леау нар гоолджээ. Эсрэг багаас 58 минутад Аканджи гоолджээ.

Шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө Португал арванхоёрдугаар сарын 10-ны бямба гарагт Марокко багтай 23:00 цагт тоглоно.