Аргентин алтан цомын төлөө шалгарч үлдлээ

O.Admin
2022-12-14

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тус тоглолт 2014 оны мөнгөн медальт Аргентин болон 2018 оны мөнгөн медальт Хорватын хооронд болоход 3-0 харьцаагаар Аргентин хожлоо.

Тоглолтын салхийг 34 минутад Месси торгуулийн цохилтоор оруулсан үүнээс таван минутын дараа буюу 39 минутад Альварес оруулсан бол эцсийн цэгийг 69 минутад Альварес дахин гоолдож дубл хийжээ.

Улмаар найман жилийн дараа аваргын алтан медалийн төлөө гарч ирлээ. Аваргын төлөө Морокко болон Францын багуудын ялсантай нь арванхоёрдугаар сарын 18-ны ням гарагийн 23:00 цагт тоглоно.

Харин Хорват арванхоёрдугаар сарын 17-ны бямба гарагийн 23:00 цагт хүрэл медалийн төлөө Морокко болон Францын хожигдсонтой тоглоно.