Манай охид Ливанд 7-0 харьцаагаар ялагдлаа

O.Admin
2023-03-11

20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Йордан улсад болж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр Монголын шигшээ баг хүчирхэг Ливаны багтай тоглож 7-0 харьцаагаар хожигдлоо. Шигшээ баг хоёр өдрийн өмнө Йорданд 4-1 харьцаагаар хожигдоод байсан бол Ливан Бутаныг 6-2 харьцаагаар хожоод байв.

Маргааш 20:00 цагаас Монголын шигшээ баг Бутантай тоглох бол хэсэг тэргүүлэгч Ливан Йордантай 00:00 цагаас тоглоно.