Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2023-04-02

Монголын Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр Турк Улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөж эхний хоёр өдрийн медалийн эзэд тодорлоо. Эхний өдөр мөнгөн медалийг Б.Эрхэмбаяр хүртсэн бол Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар хүрэл медаль хүртсэн бол хоёр дахь өдөр Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэй -73 кг жинд С хэсгийг тэргүүлсэн Ц.Цогтбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Францын бөхийг гуравдугаар тойрогт Гүржийн бөхийг, хэсгийн аваргын төлөө Азербейжаны бөхийг ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Германы бөх Игор Ванткег вазари үнэлгээгээр ялж алтан медалийн төлөө барилдахаар болжээ. Алтан медалийн төлөө Италийн бөх Мануэл Ломбардотой барилдаж байх үедээ толгой дээрээ зоогдож эргэсэн гэж шүүгч үзсэн тул харамсалтай ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Энэ хэсгийн нөгөө бөх Б.Эрдэнэбаяр эхний тойрогт Германы бөхийг ялж, хоёрдугаар тойрогт бүх жүдочдыг тэргүүлсэн Хидаяат Хэйдаровт ялагдал хүлээж барилдаанаа өндөрлүүлжээ.

Эрэгтэй 81 кг жинд Г.Болор-Очир С хэсэгт багтаж эхний хэсэгтээ Испаний бөхийг хоёрдугаар тойрогт Их Британы бөхийг ялжээ. Улмаар гуравдугаар тойрогт хэсгийг тэргүүлсэн Сайэд Моллэйд цэвэр ялагджээ. 

Эмэгтэй -63 кг жинд Б.Ганхайч А хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт Узбекстаны бөхийг ялж, хоёрдугаар тойрогт Туркийн бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эмэгтэй -70 кг жинд Б.Баасанжаргал эхний тойрогт Словены бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ. Энэ хэсгийн нөгөө бөх Н.Ням-Эрдэнэ эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Узбекстаны бөхийг ялжээ. Улмаар гуравдугаар тойрогт С хэсгийг тэргүүлж Австрийн бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эрэгтэй:

  • 60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
  • 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
  • 73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • 81 кг: Г.Болор-Очир
  • 90 кг: Г.Алтанбагана
  • -100 кг: Б.Гончигсүрэн
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

 Эмэгтэй:

  •  48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
  • 52 кг: Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
  • 63 кг: Б.Ганхайч
  • 70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
  • +78 кг: А.Адъяасүрэн