Дариус Гарланд 32 оноог авч, цувралыг тэнцүүллээ

O.Admin
2023-04-19

NBA-ын талбайд өнөөдөр плэйоффын гурван тоглолт боллоо. Эхний тоглолт Клевлэнд Кавалерс талбайдаа Нью-Иорк Никс багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийж 90-107 харьцаагаар Кавалерс хожлоо. Улмаар цувралыг 1-1 болгож тэнцүүлсэн бөгөөд цувралын гурав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 22-ны өглөө 08:30 цагт Никсийн талбайд болно.

Тус тоглолтод Дариус Гарланд 32 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Донован Митчел 17 оноо, 13 дамжуулалт, сэлгээнээс Крис Ливерт 24 оноог авчээ. Эсрэг багаас Жулиус Рендл 22 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жэйлон Брансон 20 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, 4 бөмбөг таслалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон плэйоффын бусад тоглолтын үр дүн

  • Нью-Иорк Никс 90-107 Клевлэнд Кавслерс /1-1/
  • Атланта Хокс 106-119 Бостон Селтикс /0-2/
  • Ло Анжелес Клипперс 29-24 Финикс Санс /1-0/