Параволейболын эмэгтэй баг иргэдээс хандив цуглуулж байна

Т.САНДАГ-ОЧИР
2023-11-07

Монголын параволейболын эмэгтэй баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор шалгарсан. Гэвч, тэднийг бодлогоор дэмжих холбоо, салбарынхан байхгүй тул санхүүгийн хүнд байдалд орж, арга буюу ард иргэдээс хандив цуглуулж эхэлжээ. 

Египетийн Кайро хотноо Дэлхийн цомын аварга шаргалуулах тэмцээн энэ сарын 11-18-ны өдрүүдэд болох бөгөөд тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох есөн тамирчны замын зардалд 42 сая төгрөг шаардлагатай болсон аж. 

Эмэгтэй баг түүхэндээ 20 жилийн дараа хоёр дахь удаагаа дэлхийн аваргын тэмцээнд оролцох боломж тохиосон нь энэ. Тэд шаардлагатай мөнгөө хандиваар босгож чадвал хоёр хоногийн дараа тэмцээнд оролцохоор Кайрог зорих юм.