Харваачид “Парис-2024”-ийн эрхээ авлаа

O.Admin
2023-11-23

Харваачид "Парис 2024"-н эрхээ авлаа. Тайландад болж буй пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй багийн харваанд Монголын баг хагас шигшээд шалгарснаар "Парис 2024" Паралимпын наадамд оролцох эрхтэй боллоо.

70 метрийн хувийн харваанд Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртээд байсан бол өнөөдөр багийн харваанд шилдэг дөрөвт үлдэн Франц явах болзлыг биелүүллээ.

"Рио 2016" Паралимпын наадмын шагналт IV байрын эзэн Б.Оюун-Эрдэнэ болон ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, дасгалжуулагч Б.Золбоо нартаа баяр хүргэе.