Волейболын спортын шилдгүүд азтай үзэгчдэд өмсгөлөө дурсгана

Т.САНДАГ-ОЧИР
2023-11-25

Волейболын спортын шилдгүүдийг тодруулдаг Үндэсний дээд лиг 2023-2024 шилдэг тамирчдын авьяас чадвар, авхаалж самбаа, багийн ажиллагааг харуулсан гал гарсан тэмцээнүүд өнөөдөр болон маргааш AIC Steppe Arena-д болно.

Энэ үеэр Монголын волейболын спортын шилдгүүд азтай үзэгчийг шалгаруулж, өмсгөл, дурсгалын зүйл бэлэглэнэ гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.

Тодруулбал, өнөөдрийн тоглолтын үеэд "Хасу Мегастарс" баг үзэгчдээс нэг азтанг шалгаруулж, багийн үнэ цэн, тамирчдын сэтгэл шингэсэн "Хасу Мегастарс Волейбол клуб"-ын нэрийн hoodie, тамирчдын гарын үсэгтэй плакатын хамт дурсгах бол Nature Med Club баг 2022 оны Үндэсний аварга шалгаруулах дээд лигийн тоглолтондоо өмсөж байсан өмсгөлийг багийн ахлагч болон бусад тамирчдын гарын үсэгтэй плакатын хамт үнэнч нэг фендээ бэлэглэх аж.

May be an image of 3 people and text

Үүнээс гадна “Өмнөговь Shankh Trans Volleyball Team”-ийн багийн ахлагч Спортын мастер Б.Батсуурь тоглолтынхоо өмсгөлийг цорын ганц фанатдаа үүрд дурсгахаар болжээ.

May be an image of 1 person and text

Хамгийн үнэ цэнтэй бэлгийн эзэн болох боломжийг битгий алдаарай.

Тоглолтын тасалбарыг

https://aicsteppearena.mn/event/

https://ticket.mn/event/1865

 

Mungkin grafik teks yang menyatakan '2-P тойргийн тоглолтын хуваарь ховд ижил алтайн барс 2023.11.24 эмэгтэй 12:00 энагурэ хашхан оверхангай 14:00 улаанбаатар финикс хобби эйс 16:00 хевсгел эрчим тэнуун-огоо -огоо 18:00 хилчин омнеговь шанх транс 2023.11.25 эрэгтэй Shankh 14:00 натур мед толун тэнуун-огоо 16:00 мтайнбарс баянхонгор корунд гео ховд алтайн барс 18:00 M요술 Xacy мегастарс хобби эйс 2023.11.26 эмэгтэй 12:00 энагурэ ховд ижил алтайн барс 14:00 улаанбаатар финикс хашхан эверхангай 16:00 тэнуун-огоо хевсгел эрчим 18:00 AICSTEPPE хилчин MVA AVE SPORTSANDENTERTAINMENT'