Амжилт гаргасан “Алдар”-ынханд хүндэтгэл үзүүллээ

O.Admin
2023-12-06

Азербайжан Улсын Баку хотноо болсон Цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид оролцож, өндөр амжилт үзүүлсэн. 2023 оны арваннэгдүгээр сарын 29-өөс энэ сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн тус тэмцээний

50кг жинд – Б.Мөнхнар алтан медаль /Зэвсэгт хүчний 311 дүгээр анги/

62кг жинд - МУГТ С.Цэрэнчимэд алтан медаль

65кг жинд – Н.Нархажид алтан медаль

72кг жинд – Д.Цогзолмаа алтан медаль /Зэвсэгт хүчний 326 дугаар анги/

53кг жинд – Г.Оюундарь мөнгөн медаль

55кг жинд – Б.Отгонтуяа мөнгөн медаль

65кг жинд – Ц.Цогбадрах мөнгөн медаль /Зэвсэгт хүчний 311 дүгээр анги/

61кг жинд – Э.Энхболд хүрэл медаль

70кг жинд – Ц.Чинзориг хүрэл медаль

79кг жинд – О.Сүлдхүү хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэхийн зэрэгцээ нийт багийн дүнгээр эмэгтэй баг тэргүүн байр эзэлж, цомын эзэд болсон юм.

Mungkin gambar 9 orang dan teks

Тэгвэл эдгээр баг, тамирчдыг “Алдар” спорт хорооны удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр тус спорт хорооны дарга, МУГТ, хурандаа Г.Өсөхбаяр цаашид олимп, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнүүдэд улам амжилттай оролцож, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, спорт хорооныхоо нэр хүндийг өндөрт өргөж явахын ерөөлийг дэвшүүлэв.