Улсын заан Б.Серик ёс зүйгүй үйлдэлдээ уучлалт гуйв

O.Admin
2023-12-08

"Ургацын баяр-2023" барилдааны үеэр Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан

Тэгвэл Б.Серик заан өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Өнөөдрийн барилдааны хоёрын давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна. Нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлал гуйж байна. Зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээх болно. А.Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье" гэжээ.