Волейболын лигийн “Бүх оддын тоглолт” Степп Аренад болно

O.Admin
2024-01-03

Монголын волейболын холбооноос дээд лигийн “Бүх оддын тоглолт”-ыг энэ сарын 6-нд “Степп Арена”-д зохион байгуулахаар товложээ. Тоглолтын зочин артистаар реппер Гинжин, Mrs.M, Grazy Tuk нар оролцох юм байна.

Эрэгтэйчүүдийн "Black team"-ийг дасгалжуулагч Д.Хэрлэн удирдах бол ахлагчаар “Өмнөговь Шанх Транс”-ын О.Золбоог сонгосон аж. Энэ багийн онцлох тоглогч нь Б.Батсуурь, Ву Чэн Ян байна. Харин "White team"-ийг С.Дэлгэрмаа дасгалжуулж, “Натур Мед Толун”-ы Б.Наранбаяр ахлагчаар томилогдсон бол Т.Хангал, Дмитрий Бабков тэргүүтэн багтсан байна.  

Тэгвэл “Бүх оддын тоглолт”-д өрсөлдөх эмэгтэйчүүдийн "Black team"-ийг Азим Жазидех удирдаж, “Ховд-Алтайн барс”-ын холбогч Д.Наранцацрал ахалж, Б.Цэцэгжаргал, Д.Эрдэнэбулган, Лэскэй нарын тэргүүтэй шилдгүүд бүрэлдэхүүнд багтсан байна. "White team"-ийг Б.Даринчулуун дасгалжуулна. Энэ багт “Улаанбаатар финикс”-ийн Ц.Цэдэвнамбар, Тишина, Сиера, Г.Хонгорзул тэргүүтэй шилдгүүд багтжээ.

Дашрамд дурдахад, Дээд лигийн эмэгтэй багуудын улирлын тоглолт дууссан бөгөөд хагас шигшээд “Хөвсгөл-Эрчим, “Тэнүүн-Огоо”, “Хилчин”, “Ховд-Алтайн барс” гэсэн дөрвөн баг тунаж үлджээ.