Теаквондогийн УАШТ Өмнөговь аймагт эхэллээ

O.Admin
2024-01-23

"Пүмсэ-2024" тэмцээн өнөөдөр Өмнөговь аймагт эхэллээ. 

"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд шинээр орон нутагт хөгжиж байгаа спортыг дэмжих, хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор Засаг даргын ивээл дор Теаквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өмнөговь аймагт зохион байгуулж байна. 

Тус тэмцээнд 18 аймгийн 850 гаруй тамирчид, дасгалжуулагчид оролцох бөгөөд баг тамирчдыг Даян хааны талбайд өчигдөр хүлээн авч, аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж баяр хүргэн үг хэлж, улсын аваргын тэмцээнд нь амжилт хүссэн байна. 

Mungkin gambar 8 orang, keramaian dan teks