Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд ес дэх удаагаа түрүүллээ

O.Admin
2024-01-29

Мэргэжлийн сүмогийн Хацү башё өчигдөр өндөрлөлөө. Тус башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. Тэрбээр озеки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар сэкиваке Котоновакатай нэмэлт барилдаан хийж, ялснаар Япон эзэн хааны цомыг гардан авлаа.

Түрүү бөх Тэрүнофүжи өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм.

Бусад монгол бөхчүүдийн тухайд, озеки Хошёорюү С.Бямбасүрэн (11:4), Киришима Б.Лхагвасүрэн (11:4), Тамаваши Б.Мөнх-Оргил (8:7) даваатай башёг өндөрлүүллээ.