Мбаппе ПСЖ-ээс явна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-16

Францын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Килиан Мбаппе ПСЖ /Пари Сен-Жермен/ -д энэ улирлыг дуусгаад, одоогийн гэрээ нь дуусах үед багаа орхихоор болжээ. Энэ талаар клубын ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

2017 онд АС Монакагаас ПСЖ-д ирсэн Мбаппе 2022 онд гэрээгээ 2024 он хүртэл сунгасан байдаг.  Харин өнгөрсөн жил гэрээгээ нэг жилээр сунгахаас татгалзаж байв. Зарим эх сурвалж түүнийг Испанийн Реал Мадрид руу шилжих сонирхолтой байгаа хэмээн мэдээлж буй бол зарим нь аль хэдийнэ гэрээ хэлэлцээр хийгдээд эхэлсэн тухай дамжуулж байна. Одоогоор ПСЖ-ээс явах нөхцөлд талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байгаа бөгөөд эцсийн шийдвэр гарсаны дараа албан ёсны мэдэгдэл хийх аж.

Мбаппе ПСЖ-д ирсэнээс хойш Францын аваргаар таван удаа, Францын цомын аваргаар гурван удаа шалгарсан билээ. Түүнчлэн тэрбээр Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2018 онд дэлхийн аварга болж, 2022 онд ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн юм.