Месси 13 улирал дараалан 10-аас дээш гоол оруулсан анхны хөлбөмбөгч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-08

Испанийн алдарт “Барселона” клуб “Эспаньол”-ын талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод Месси дубль хийсэн.

Ингэснээр 11 дэх гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Түүнээс гадна, 13 улирал дараалан 10-аас дээш гоол оруулсан анхны хөлбөмбөгч боллоо.