Рамос “Реал”-ын төлөө хамгийн 601 дэх тоглолтоо хийлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-17

 Испанийн Ла лигийн 24 дүгээр тойрогт “Реал Мадрид” клуб талбайдаа “Жирона”-тай тулж, 1:2-оор хожигдсон билээ.  Энэ тоглолтод багийн ахлагч Сержио Рамос оролцсон юм. Ингэснээр тэрбээр “Реал”-ын төлөө 601 дэх тоглолтоо хийлээ.

Ийнхүү тэрбээр Эзэн хааны багийн төлөө хамгийн олон тоглолт хийсэн тоглогчдын жагсаалтын тавдугаар байрт бичигдэж эхлэв. “Реал”-ын төлөө Сантильяна (645), Мануэль Санчис (710), Икер Касильяс (725) болон Рауль (741) нар хамгийн олон тоглолт хийж, эхний дөрөвт бичигддэг билээ.