Милоуки Багс цувралыг 3-1 болголоо

Б.ГАНЗОРИГ
2019-05-06

NBA-ын плэйоффын хагас шигшээд шалгарах тоглолтындөрөв дэх тоглолт Бостон Селтикс багийн талбайд боллоо. Тэдний өрсөлдөгч баг нь дорнод бүсийг тэргүүлсэн Милоуки Багс баг билээ. Хоёр багийн өмнөх гурван тоглолтоос Милоуки 2 хожоод байсан бөгөөд эхний тоглолтод тэд хожигдсон билээ. Тэд өнөөдөр мөн л гайхалтай тоглолт үзүүлж 113-101 харьцаагаар хожиж цувралыг 3-1 болголоо.

Тус тоглолтод Яниис Адетокумбо 39 оноо, 16 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крис Медллетон, Жорж Хилл нар 13 оноогоор тусалжэ.э Харин эсрэг багийн гарааний тоглогчид жигд тоглож 10-аас дээш оноог авсан бол сэлгээний тоглогчид нийлээд 7 оноог авчээ. Хоёр багийн тав дахь тоглолт Милоуки Багсийн талбайд энэ сарын 9-ны өглөөний 08:00 цагт болно.