Торонто Репторс талбайдаа Филадельфи 76 багийг бутниргэлээ

Б.ГАНЗОРИГ
2019-05-07

NBA-ын хагас шигшээд шалгарах цувралын тав дахь тоглолт Торонто Репторс талбайдаа Филадельфи 76 багтай тоглолоо. Өмнөх дөрвөн тоглолтоос хоёр баг 2-2-оор тэнцээнд байсан билээ. Энэ удаагийн тоглолтын эхний үед хоёр баг ойрцолцоо тоглосон ч хоёр дахь үеэс Репторс оноогоор тасарч өрсөлдөгчөөсөө 20 оноог илүү авсан бөгөөд сүүлийн хагаст оноог ойртуулахгүй байснаар тоглолт 89-125 харьцаагаар дуусч цувралыг 3-2 харьцаагаар Репторс тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Кавай Леонард 21 оноо, 13 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Сиакам 25, Ловри 19, Грин 17 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Жимми Батлер л 22 оноог авсан бол бусад нь тааруухан тоглолт үзүүллээ. Цувралын 6 дахь тоглолт энэ сарын 10-ны өглөө 08:00 цагт Филадельфи 76 багийн талбайд болно.